ВИДЕО: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид наймдугаар сарын 30-аас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

ВИДЕО: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид наймдугаар сарын 30-аас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу наймдугаар сарын 30-ны 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа мэдэгдлээ.

Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мөнгөншагай, Уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй байдал үүссээр байхад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаа хүлээж авахгүй байна. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн үйлдвэрийн газрын захиргаанд таван удаа албан бичиг хүргүүлсэн. Хамгийн сүүлд наймдугаар сарын 5-нд шаардах бичиг хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээн аваагүй, ажил олгогчийн зүгээс хариу тайлбар өгөөгүй, идэвх санаачлагагүй хандаж байгаа нь уурхайчин хамт олныг үл хүндэтгэсэн үйлдэл болсон. Хуулийн дагуу ажил хаялтыг хэсэгчлэн зарлах хууль зүйн үндэслэл бий болж байгааг Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол" ХК, "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ"-т тус тус хүргүүлээд байна" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө