БНСУ гадаад оюутан, ажилчдад уян хатан визний нөхцөл хэрэгжүүлэхээр болжээ

БНСУ гадаад оюутан, ажилчдад уян хатан визний нөхцөл хэрэгжүүлэхээр болжээ

БНСУ-д гадаад оюутнууд их сургуулиа төгсөөд 2 жил ажил хайх эрхтэй байдаг бол 3 жил болгон нэмэх шийдвэрийг энэ сарын 24-ний өдөр гаргажээ.

Мөн ажил хайхдаа заавал мэргэжлийн дагуу эсвэл оффис ажил хийх журамтай байсан бол гадаад хүн ажиллах боломжтой бүхий л салбарт ажилд орох, ур чадвартай мэргэжилтний Е7-4 визруу солих зэрэг ажилд орох нөхцөл боломжийг нэмэгдүүлэхээр болсон байна.

Үүнээс гадна усан онгоцны үйлдвэрт ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтанд хамрагдсан тохиолдолд Е7 виз олгох бөгөөд хүн амын хомсдолд орсон орон нутгуудад очиж ажиллах тохиолдолд аль ч салбарт ажиллах боломжийг олгох зэрэг шийдвэрүүд гаргахаар болжээ.