Маргааш сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй

Маргааш сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй

Маргааш буюу наймдугаар сарын 28-ны Даваа гарагт тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Нийслэлийн Засаг даргын Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах түр арга хэмжээний тухай захирамж гаргасан билээ. Уг захирамж наймдугаар сарын 26-ны бямба гарагаас есдүгээр сарын 14-нийг хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Тодруулбал:

  • Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн автомашиныг наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд,
  • Тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, 09 дүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах юм.