Ө.Мөнхжин АНУ-ын “Атланта” балет компанид нэгдлээ

Ө.Мөнхжин АНУ-ын “Атланта” балет компанид нэгдлээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тэргүүн гоцлооч Ө.Мөнхжин АНУ-ын “Атланта” балет компанид ажиллахаар болжээ.

“Атланта” балет компани энэ сарын 24-нд шинэ гишүүдээ танилцуулсан бөгөөд зургаан шинэ уран бүтээлч авч буйгаа зарласны нэг нь ийнхүү Монгол бүжигчин аж. Энэхүү “Атланта” балет нь 1929 онд байгуулагдсан алдартай балетын компаниудын нэг юм.

О.Мөнхжин нь зургаадугаар сард АНУ-д зохион байгуулж буй олон улсын балетын жүжигчдийн нэр хүндтэй "USAIBC" тэмцээний сүүлчийн шатанд шалгарч байсан. Мөн 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан "IBCC 2017" тэмцээнээс "Тусгай байр"-ын шагнал, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод зохион байгуулсан "Орос-Япон Евро Азийн" балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагналыг тус тус хүртжээ.