"Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно

"Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлолоо.