НЭМГ-аас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүллээ

НЭМГ-аас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүллээ

НЭМГ-аас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 12-ноос 2027 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд томуугийн дэгдэлтийн 46 дахь долоо хоног үргэлжилж, өвчлөл алаг цоог түвшинд байна. Орчны шинжилгээгээр А хүрээний вирус, риновирус, ретровирус давамгайлж байна. Олон жилийн дунджаар жилийн 45-47 дахь долоо хоногт вирусийн идэвхжил хамгийн өндөр буюу оргил үедээ хүрдэг байна. Иймд иргэд, олон нийтэд дараах зөвлөмжийг өглөө. Үүнд, 

  • Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах
  • Хүмүүс олноор цугладаг боловсрол, үйлчилгээний байгууллагууд гар ариутгах нөхцөлийг бүрдүүлж, маск зүүхийг уриалах
  • Хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлж буй тул бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.