Маргааш буюу 11 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хот орчмоор үдээс хойш их цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, хоорондын зайгаа барих, халтиргаа гулгаанаас сэрэмжлэх, дулаан хувцаслахыг зөвлөв. Мөн 12-13-нд шилжих шөнө Завханы нутаг, Увсын өмнөд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, 13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор, 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас орохыг анхаарууллаа.