Ж.Сүхбаатар: Холбоос замыг олшруулж, нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр 2025 он гэхэд түгжрэл 10 хувиар багасна

Ж.Сүхбаатар: Холбоос замыг олшруулж, нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр 2025 он гэхэд түгжрэл 10 хувиар багасна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд 420 тэрбум төгрөг, 2023 онд 339 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд орчим төгрөгийг зарцуулсан хэдий ч "тэгш, сондгой" дугаарын хязгаарлалт гэсэн шийдэл гаргаж буйг иргэд ихээхэн эсэргүүцэж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2023.08.28/ Ж.Сүхбаатар сайд түгжрэл бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил зэрэг бодлогоо танилцуулах уулзалт, ярилцлага хийж байна.

Тэрбээр, "2 сая 800 мянга гаруй зорчигч өдөр тутамд замын хөдөлгөөнд ороцлож байгаагаас 64 хувь нь хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр, үлдсэн хувь нь явган болон дугуйгаар хөдөлгөөнд оролцож байна. Бид дараах асуудалд түлхүү анхаарч ажиллаж байгаа. 

  1. Нийтийн тээврийн парк шинэчлэлт,
  2. Зорчилт хөдөлгөөнийг сайжруулахтай холбоотой багц асуудал. Тухайлбал, замын хашаа хайс буулгах, замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, дундын болон эцсийн зогсоолын асуудлыг шийдэх,
  3. Авто замын сүлжээг өргөтгөх. Үүнд холбоос замыг өргөтгөхөд түлхүү анхаарч буй,
  4. Хот төлөвлөлт, ерөнхий чиг хандлагыг хуульчлах ёстой гэсэн үндсэн чиг үүргийн дагуу ажиллаж байна.

Мөн нэгдүгээр эгнээг чөлөөлж, өвөлд бэлтгэнэ. Энэ ажлын зураг төсөл дууссан байгаа" гэлээ.

ҮЗЭХ: