Г.Ариунчулуун: "Өнөр бүл" улсын асрамжийн газарт амьдарч буй 140 хүүхдийг аялуулах сайн үйлсийн аянд нийт 160 сая төгрөг төлөвлөсөн

Г.Ариунчулуун: "Өнөр бүл" улсын асрамжийн газарт амьдарч буй 140 хүүхдийг аялуулах сайн үйлсийн аянд нийт 160 сая төгрөг төлөвлөсөн

"Өнөр бүл" асрамжийн төвийн хүүхдүүд, багш нарт сэтгэл дүүрэн дурсамж үлдээх "Гайхалтай дурсамж үлдээе" сайн үйлсийн аялал зохион байгуулах тухай Мирай травел компани, Монголын скаутын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр /2023.08.28/ мэдээлэл хийлээ.

Мирай травел компаний захирал Г.Ариунчулуун, "Өнөр бүл Улсын асрамжийн газарт амьдарч буй 140 хүүхэд болон тэдэнтэй ажилладаг 50 багш, сурган хүмүүжүүлэгч нарт Мирай травел компани усан парк, халуун рашааны чиглэлд аялуулахаар санаачлаад байгаа. Бид энэхүү сайн үйлсийн аяныг ямар нэгэн бизнес болгох гээгүй. Ямар ч хүүхдийн царайг харуулахгүй. Олон түмнийг хичээнгүйлэн туслалцахыг хүсэж энэхүү мэдээллийг хийж байна. Энэ ажлын нийт 160 сая орчим төгрөг төсөвлөөд байгаа.

Б.Ууганбаяр, "Хэнд, хэзээ, хэрхэн туслах вэ гэдэг тал дээр бид жаахан төөрөгдөлд орчихлоо гэж харж байна. “Өнөр бүл”-ийн хамт олон чимээгүй хөдөлмөрлөж, болгохын төлөө зүтгэж буй хүмүүс байдаг гэж харж байгаа. Тиймээс Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ хүмүүст чин сэтгэлээсээ тусалж, Монголын хэвлэл мэдээллийн салбрынхан манлайлж ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байгаа" гэлээ.