Хойд эцэгтэй зодуулсан гурван настай хүүгийн ээжийг 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ

Хойд эцэгтэй зодуулсан гурван настай хүүгийн ээжийг 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ

Хойд эцэгтэй зодуулж, хүнд бэртсэн, улмаар БНТУ-д эмчлүүлж буй гурван настай хүүгийн ээжид Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Мөн тус хэрэгт холбогдогч, гурван настай хүүгийн ээжийн хамтран амьдрагч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар Шүүхэд шилжсэн байсныг Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан бол ийнхүү гурван настай хүүг зодсон асуудлаар дахин шийтгүүлэх аж.