БИДНИЙ ТУХАЙ: Ромын папын Монгол дахь айлчлал үндсэн гурван шалтгаантай

БИДНИЙ ТУХАЙ: Ромын папын Монгол дахь айлчлал үндсэн гурван шалтгаантай

Ромын пап лам наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 4-ний хооронд Монгол Улсад албан ёсны айлчлалаа хийнэ. Дэлхий даяар 3 тэрбум орчим католик шашинтан бий гэсэн судалгаа байдаг. Иймд дэлхийн хүн амын тэн хагас нь Монголыг анхаарч, ажиглана гэсэн үг. Тиймдээ ч олон орны, олон хэвлэл мэдээлэлд Ромын папын айлчлалын зорилго, шалтгааныг олон талаас харж, бичиж, тайлбарлаж буй. Тэгвэл "The Diplomat" хэвлэлд "Ромын пап лам Франциск яагаад Монголд айчлах болов?" гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсныг орчуулан хүргэе.

"Ромын пап Франциск Казахстанд айлчилснаас нэг жилийн дараах айчлал нь Монгол Улс юм. Европ, Азийг холбосон олон улсын зангилаа газар хэмээн өөрсдийгөө танилцуулахыг зорьж буй Монголын Засгийн газрын урилгын дагуу Пап лам наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 4-ний хооронд Улаанбаатарт айлчлах юм.

Хэдийгээр хол замд бие нь муудаж байгаа ч Пап лам Франциск Монголыг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд түүний айлчлалын ард үндсэн гурван шалтгаан бий.

1. Геополитикийн оролцоо

Орос болон Украины дайн үргэлжилж, Хятад болон Ватиканы яриа хэлэлцээ ээдрээтэй өрнөж буй энэ үед Ромын Пап лам Франциск Орос, Хятадын дунд оршдог Монголд айлчилж байгаа нь маргаангүй стратегийн агуулгатай.  Гэвч Пап ламын Монголд хийх айлчлал Орос, Хятадад нөлөөлөх эсэх нь баттай биш. Өнгөрсөн жил БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Казахстанд айлчлах үеэрээ Католик сүмийн тэргүүнтэй уулзахаас татгалзсан юм.

2. Монголын ард түмэн

Пап ламын энэхүү айлчлалын хоёр дахь шалтгаан нь Монголын ард түмэн өөрсдөө юм. ЗХУ задран унасны дараа Монгол Улс бие даасан байдлаа олж, эдийн засаг, засаглалаа сэргээсэн. Гэсэн хэдий ч гучин жилийн дараа уул уурхайн өсөлт буурч, ардчиллын үзэл баримтлалд итгэх итгэл багасч, авлига газар авчээ. Хөрш зэргэлдээх орны нөлөө ихтэй тус улсын хувьд авторитар хандлага дахин гарч ирж магадгүй.

Иймд Ромын Пап лам Франциск Монголын албаны хүмүүс болон удирдагчдад нөлөөлсөн илтгэл тавихыг хүсч байгаа.

Түүний хэлсэн үг нь намын үзэл баримтлалыг давж, иргэний ариун журмын ёс зүйн үндсийг судалж, нийгмийн хүртээмжтэй бодлогыг хөхиүлэн дэмжиж, эрх мэдлийн хуваарилалтыг тэгшитгэж, авлигатай тэмцэх санаачилгыг дэмжих үндсэн зорилготой.

3. "Бидний гэр" -ийг халамжлах

Эцэст нь, Тэрбээр ядууст ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Гэхдээ Монгол ядуу орон биш. Ямар ч улс угаасаа ядуу байдаггүй. Ядуурал нь шийдвэрлэх шаардлагатай нийгмийн механизмаас үүдэлтэй. Монголд Орос, Хятад, Австралийн конгломератуудын дурлаж буй асар их ашигт малтмалын нөөц бий. Олон арван жилийн дараа тус улс Европ, Азийн бүх экосистемд нөлөөлж болзошгүй байгаль орчны хямралтай тулгараад байна. Иймд Пап лам эх дэлхийгээ хайрлах бас нэгэн утга санааг айлчлалдаа агуулж буй юм.

Ромын пап Франциск Монголд айлчлах хангалттай шалтгаан бий. Монгол Улс газарзүйн байршил, өвөрмөц түүхтэй учраас манай эриний геополитик, байгаль орчны сорилтод голлох үүрэг гүйцэтгэж чадна. Дэлхийн дулаарал, үндэсний тусгаар тогтнол, даяаршсан эдийн засгийн талаар олон улсын яриа өрнүүлэхийн тулд манай гарагийн хоёр дахь уушиг эрүүл, хүчтэй байх ёстой. Үүний зэрэгцээ Монголын эрх баригчид Католик шашны байгууллага, боловсон хүчинд хандах хандлагыг өөрчилж, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ" гэжээ.

Нийтлэлийг бүрэн эхээр унших бол ЭНД дарна уу.