"Амьдрахуй" номын зохиолч Үй Хуа Үндэсний номын баяраар Монголд ирнэ

"Амьдрахуй" номын зохиолч Үй Хуа Үндэсний номын баяраар Монголд ирнэ

"Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" паблишинг хамтран "Дэлхийн шилдэг зохиолчид Монголд" төслийг эхлүүлжээ. Тус төслийн анхны зочноор "Амьдрахуй", "Вэн хот", “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг зохиолоороо дэлхийд алдартай, БНХАУ-ын нэрт зохиолч Үй Хуаг урьсан байна.

Зохиолч Үй Хуа энэ оны есдүгээр сарын 16-20-ны хооронд Улаанбаатар хотод ирэх ба Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтайгаа уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх аж.

Тэрбээр нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлсэн бөгөөд бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагдпсан байдаг. Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байсан.