СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн нас баржээ

“Тоёота-Эстима” загварын машин “Х-Трейл” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 2 эрэгтэй хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Өнч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 29-ний өдрийн 04:10 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Тоёота-Эстима” загварын автомашинд жолооч Г /46 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гарган сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн бол зэмшигч тодорхойгүй “Х-Трейл” загварын суудлын автомашин дотор нэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.