Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд ирэх оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.
Наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 хувьд зуншлага сайн, 30 хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна. Мөн ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 хувьд хүрэлцээтэй, харин 50 гаруй хувьд хэтэрсэн дүнтэй гарчээ.