Засгийн газрын өнөөдрийн /2023.08.30/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар" багтсан байсан.
Тодруулбал, Засгийн газраас тендер шалгаруулалтад оролцох эрхгүй аж нэгж, компаниудын хар жагсаалтыг гаргахаар бэлтгэж буйтай холбогдуулан дээрх асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Тус жагсаалтад авлигал хээл хахууль болон хууль зөрчсөн компаниуд багтах аж. Засгийн газраас албан тушаалтнууд нь ах дүү, хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилдоггүй байх, тендерт оролцдоггүй болгох хуулийг зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг болгох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн билээ.