Ид шидийн орон Хэнтий төсөл санхүүгүйн улмаас зогсжээ. Тус төсөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд эхэлж, үүнээс хойш ид шидийн орны залуус тус аймгийн сайн дурынхантай нийлж барилгын ажлыг үргэлжлүүлж байсан.
Улмаар ирэх арав, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан юм. Гэвч санхүүгийн асуудлаас болж зогсжээ. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын баг хамт олон 922 сая төгрөгийн ажлыг өр тавьж байж урагшлуулсан байна. Улмаар тус аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар хандив тусламж нэмэгдэхээр тооцоолжээ. Харин амлалт өгсөн хүмүүс болон байгууллагууд нь ажлыг дундаас алга болж тодорхойгүй байдал үүсгэжээ. Улмаар барилгын ажил зогсож, сайн дурын баг ажилчид шантрах шалтгаан болоод буй аж.