"S Outlet", "Акуа Гарден" зэрэг үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг албадан буулгах захирамжийг өнөөдөр танилцуулна

"S Outlet", "Акуа Гарден" зэрэг үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг албадан буулгах захирамжийг өнөөдөр танилцуулна

Өнгөрсөн зун тохиосон их үерийн гамшгийн дараа усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Тэгвэл эхний ээлжинд  ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах "S Outlet" 2 блок барилга, ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны (2блок барилга)-г албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг өнөөдөр танилцуулахаар болжээ.