ТОДРУУЛГА: Ромын пап маргааш 10 цагт Улаанбаатарт ирэх учир түүний явах чиглэлд түр хугацаагаар зам хаана

ТОДРУУЛГА: Ромын пап маргааш 10 цагт Улаанбаатарт ирэх учир түүний явах чиглэлд түр хугацаагаар зам хаана

Ромын Пап лам Франциск есдүгээр сарын 1-4-ний өдөр манай улсад айлчилна. Тэрбээр өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний пүрэв гарагийн үдээс хойш Улаанбаатар хотыг зорих гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэрбээр маргааш /2023.09.01/ өглөө 10.00 цагт олон улсын Хөшигийн хөндий нисэх онгоцны буудалд газардах юм. Түүнийг Улаанбаатар хотод ирэхээс 30 минутын өмнө Тээврийн цагдаагийн албанаас зарим чиглэлд зам хааж замын хөдөлгөөний зохицуулах аж. Тодруулбал, Ромын Пап лам Францискийн айлчлал өндөрлөх хүртэл түүний явах чиглэлд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна. 

Гэхдээ одоогоор яг хэдэн цагт, тэр газарт зам хаана гэх албан ёсны дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа бөгөөд аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр түр хугацаанд замын хөдөлгөөнд зохицуулалт хийнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.