Замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийж, 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна

Замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийж, 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 14 цэцэрлэг, долоон сургууль, хоёр  бага сургууль ашиглалтад орсон. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 объектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

Харин 2023-2024 онд төр болон хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд нийт 288 сурагчийн автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ. Эдгээр автобусуудын 50 орчим нь улсын сургуулийнх аж.

Түүнчлэн шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр болсон байна. Улсын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт нийт 142798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15 147 багш, ажилтнууд ажиллах юм.