ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах "S Outlet" 2 блок барилга, ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны (2блок барилга)-г албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байгаа. Энэ хүрээнд "S Outlet"-ыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг өнөөдөр /2023.08.31/ танилцуулж байна.
Энэ үеэр барилга барьж буй "Эм Энд Жи констракшн" ХХК-ийн төлөөлөл тайлбар хийхдээ " Манай компанийн ажил өнөөдөр ч үргэлжилж байна. Бид яг хуулийн дагуу ажиллаж ирсэн. Энэ газрыг орон сууцжуулах НИТХ-ын захирамж гарсан. Энэ дагуу бид зөвшөөрлөө аваад ажилласан. Одоо нэг асуудал яригдаж байгаа. Тэр нь усны гольдрил байгаа. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд дунд голын ай сав төмөр бетон хаалт хийж өгье гэж уламжилсан шүү дээ" гэлээ.
ҮЗЭХ: