Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нарын барилдах эрхийг ирэх долоо хоногт сэргээх бололтой

Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нарын барилдах эрхийг ирэх долоо хоногт сэргээх бололтой

Допинг хэрэглэсэн нь тогтоогдож барилдах эрхээ хасуулсан улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын бөхчүүдийн барилдах эрх удахгүй сэргэх бололтой. Тэд 2017 оны арван хоёрдугаар сард БСШУЯ болон Монголын үндэсний бөхийн холбооноос явуулсан баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд бүдэрсэн байдаг.

Тэгвэл ирэх долоо хоногт Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж, тус хуралдаанаас дээрх бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн тухай зарлах бололтой. Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд  улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын бөхчүүд барилдах бололтой.