Маргааш есдүгээр сарын нэгэн. Хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан төрийн түшээд сургууль цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд биечлэн оролцож багш сурагчдад баяр хүргэдэг.
Тэгвэл маргааш /2023.09.01/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МУИС-ийн сургуулийн хичээлийн нээлтэнд оролцох бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ромын папын айлчлалтай холбоотойгоор сургуулийн арга хэмжээнд оролцохгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Ромын пап наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 4-ний хугацаанд манай улсад айлчлах бөгөөд маргааш 10:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух юм. Иймд Ерөнхий сайд ямар нэгэн сургууль цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд оролцохгүй гэжээ.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэрхэх нь тодорхойгүй байна.