Үерийн далан, суваг, шуудууг хаасан гэх үндэслэлээр "Aqua Garden" хотхоны хоёр блок барилга, "S'Outlet", Алтай хотхоны урд байрлах "Шунхлай ШТС"-ийг тус тус албадан буулгах Нийслэлийн засаг даргын захирамжийг холбогдох албан тушаалтнуудад өнөөдөр /2023.08.31/ танилцуулсан.
Тэгвэл НЗДТГ-аас, "Одоогоор "Aqua Garden" хорооллын барилгын үйл ажиллагааг зогсоож хамгаалалтын зурвас татсан бөгөөд голын эргээс 50 метрт хориглох зурвас татсан. Мөн "Шунхлай ШТС" дээр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд үнэлгээний компани үнэлгээ тогтоох ажил хийгдэж байна" гэж мэдээллээ.