9-р сарын 1-ны өдөр “Хичээлийн шинэ жилийн баярын өдөр

9-р сарын 1-ны өдөр “Хичээлийн шинэ жилийн баярын өдөр

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 87-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож 18 багшид зөөврийн компьютер гардууллаа. Цаашид “ДЭМЖЬЕ” санаачилгын хүрээнд бүх ЕБС-ийн ариун цэврийн өрөөг засч, тохижуулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдлээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 55-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Энэ үеэр зорилтот бүлгийн 100 сурагчид иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулсан. Мөн хүүхдүүдийн ахуйн дадал хэвшилд суралцахад дэм болох үүднээс “Завгүй самбар”-ыг гардуулсан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан дүүргийн 126-р сургууль, 200-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Энэ үеэр багш, сурган хүмүүжүүлэгч нарт шаардлагатай компьютерыг гардууллаа.

Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 87-р сургуулийн багш Ц.Ганчимэгийг онцолж байна. Баяр, гуниг хосолсон эрхэм багшийн болон сургуулийн босгыг анхлан алхаж түүний анги болж буй нэгдүгээр ангийн сурагчдын сэтгэгдлийг үзээрэй.