ФОТО: Ромын пап Франциск Хөшигийн хөндий нисэх онгоцны буудалд бууж, Улаанбаатар хот руу хөдөллөө

ФОТО: Ромын пап Франциск Хөшигийн хөндий нисэх онгоцны буудалд бууж, Улаанбаатар хот руу хөдөллөө

Ромын пап Франциск есдүгээр сарын 1-4 хооронд Монголд албан ёсны төрийн айлчлалаа хийж буй. Тэрбээр Италийн Ром хотын Фиумичино нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар өчигдөр буюу наймдугаар сарын 31-ний 18:40 цагийн онгоцоор Монголыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 9 цаг гаруй нисч өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 10.00 цагийн орчимд "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардаж, Улаанбаатар руу хөдөллөө. 

Түүний явсан замын чиглэлд түр замын хөдөлгөөнийг хязгаарлаж байна.