ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхийн нийслэл Хархорум" сэдэвт хичээлийг цахимаар хүргэлээ

ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхийн нийслэл Хархорум" сэдэвт хичээлийг цахимаар хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023-2024 оны хичээлийн шинэ жилд зориулж “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт хичээлийг бэлтгэсэн байна. 

Тэрбээр "Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс оюун санаа, эрдэм ухааны эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эрдмийг хичээлээр сурдаг хэмээн үр хүүхдүүддээ сургаж хүмүүжүүлж ирсэн. Эзэн Чингис хаан Их Монгол Улсаа цогцлоон байгуулаад, байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй, байгуулан дуусваас багш мэргэн хүн хэмээн айлдаж, олон газрын эрдэмтэн мэргэдийг уг гарал, удам угсаа үл ялган урин залж, төр түмний их үйл хэргийг төвхнүүлэн засахад түшиг тулгуур болгож байсан түүхтэй.

Их хааны 1220 онд зарлиг болгон байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод олон шашины сүм хийд зэрэгцэн оршиж, эрдэмтэн мэргэд хуран чуулж, монгол хаадын ивээл дор мэдлэг оюунаа сорин мэтгэлцэж байсан түүхтэй юм. Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 онд гаргасан" хэмээв. 

ҮЗЭХ: