Нийслэлд ан амьтаны гаралтай түүхий эд нэвтрүүлэхгүй байх зорилгоор албаны нохой ашиглан хяналт шалгалт хийж байна

Нийслэлд ан амьтаны гаралтай түүхий эд нэвтрүүлэхгүй байх зорилгоор албаны нохой ашиглан хяналт шалгалт хийж байна

Цагдаагийн байгууллагаас нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас сэргийлэх, хууль бус ан амьтаны гаралтай түүхий эд, мах нэвтрүүлэхгүй байх зорилгоор байнгын пост ажиллуулж, албаны нохой ашиглан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан иргэний онош мэргэжлийн байгууллагын шинжилгээр эерэг тодорхойлогджээ.

Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, тарвага агнах, худалдах, худалдан авах, мах, дотор эрхтнийг хэрэглэх, тээвэрлэх, үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэх зэргээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.