Ромын пап Францис, Монголын Х Богдтой уулзаж магадгүй байна

Ромын пап Францис, Монголын Х Богдтой уулзаж магадгүй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Католик шашны тэргүүн, Ромын их хамба лам, тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Францис энэ сарын 1-4 өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Түүнийг манай улсад ирэхээс хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 30 /2023.08.30/ -нд X Богдод дамжлага эрхийг ёсчлон хүртээсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ ёслолыг хийж X Богдыг олон нийтэд харуулсан.

Тэгвэл Ромын их хамба лам нь албан ёсны хөтөлбөрийн дагуу ирэх ням гараг /2023.09.03/-т шашин хоорондын уулзалтыг Улаанбаатар хотод хийнэ. Энэ уулзалтаар тэрбээр Х Богдтой уулзаж магадгүй гэх мэдээлэл байна. Хэрвээ уулзвал геополитикийн хувьд том "тоглолт" болно гэдгийг зарим судлаачид онцолж байгаа юм. Мөн Ромын их хамба ламтай уулзуулахын тулд Х Богдыг хоёр өдрийн өмнө ил гаргасан уу ч гэх таамаг олон нийтийн дунд байна.