Д.Тогтохсүрэн: Тус саналыг хувь гишүүн гаргасан

Д.Тогтохсүрэн: Тус саналыг хувь гишүүн гаргасан

УИХ-ын сонгуулийн хуульд “авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон иргэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нь зөв” гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн.

Тэгвэл тус заалт батлагдвал МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх сонгуульд нэр дэвших боломжгүй болоод байгаа юм. Тэрээр өнөөдөр хуулийн төслийн дээрх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнтэй уулзалт хийгээд гарч ирэхэд нь бид түүнээс байр суурийг нь тодруулсан. Тэгвэл тус уулзалтын талаар Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

-Сая МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтын талаар тантай уулзлаа. Тус уулзалтаар юу яригдав? 

2008 онд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан юм байна. Өөрөөр хэлбэл хүнийг насаар нь хязгаарлаж болохгүй гэсэн дүгнэлт. Одоо УИХ-ын чуулган дээр ярьж шийднэ. 

Нэг хүнд зориулсан санал юм биш үү? 

-Тус саналыг хувь гишүүн гаргасан. Ажлын хэсэг, хууль санаачлагчаас гаргаагүй. Одоо УИХ-ын чуулган дээр ярилцана. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө