Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга Эва Эрнст Жиеджич тэргүүтэй төлөөлөгчдийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга Эва Эрнст Жиеджич тэргүүтэй төлөөлөгчдийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хүлээн авч уулзлаа

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга Эва Эрнст Жиеджич тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, дүүргийн танилцуулгыг хийсэн.

Харин Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга Эва Эрнст Жиеджич Баянзүрх дүүргийн Засаг дарга болон удирдлагууд найрсгаар хүлээн авч байгаад талархал илэрхийлж, цаашид Баянзүрх дүүрэгтэй олон чиглэлд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.