ФОТО: Монгол Улсын Гарди Ц.Бямба-Отгоны мялаалга наадам болж байна

ФОТО: Монгол Улсын Гарди Ц.Бямба-Отгоны мялаалга наадам болж байна

Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадамд 512 хүчтэнээс 8 даван үзүүрлэж, Монгол улсын Гарди цол хүртэн Өвөрхангай нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн Ц.Бямба-Отгонд хүндэтгэл үзүүлэх мялаалгын наадмыг аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс өнөөдөр зохион байгуулж байна.

Ц.Бямба-Отгон 2016 онд сумынхаа баяр наадамд түрүүлэн Сумын заан, 2019 онд аймгийн баяр наадмаар зургаа давж Аймгийн харцага, 2020 онд Аймгийн заан цолонд хүрсэн бол Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цолтон болсон.

Тэрбээр Өвөрхангай аймгийн 92 жилийн түүхэн дэх хоёр дахь Гарди Монгол улсын 13 дахь Гарди болж байна. Мөн түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Төгрөг сумынхан 77 жилийн дараа улсын цолтон бөх төрүүлж байгаа юм. 1945 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бага хэмээх Түндэвдаваагийн Самдан тав даван шөвгөрч Улсын начин цол хүртэж байсан бол 1938 оны улсын баяр наадамд түүний төрсөн ах Т.Самдан зургаа давж Улсын начин цол хүртэж байжээ.