Оюутны автобусны картаар үнэгүй зорчих эрхийг 44 удаа болгон нэмжээ

Оюутны автобусны картаар үнэгүй зорчих эрхийг 44 удаа болгон нэмжээ

Энэ хичээлийн жилээс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалгыг авах ба картын үнэгүй зорчих эрх 44 болж буйг "Улаанбаатар Смарт Карт" ХХК-иас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл оюутнууд заавал биеэр очиж захиалдаг байсан автобусны U-Money картыг энэ жилээс эхлэн E-Mongolia системээр дамжуулан цахимаар захиалан авах бөгөөд 22 удаа үнэгүй зорчих эрхтэй байсныг 44 болгон нэмж байгаа аж.