Пап Францисыг үдэх ёслол 11.30 цагт Хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны буудалд болно

Пап Францисыг үдэх ёслол 11.30 цагт Хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны буудалд болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын төрийн айлчлал дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр өглөө /2023.09.04/ сайн үйлстнүүдтэй уулзалт хийсэн юм. Түүнийг үдэх ёслол 11.30 цагт Хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны буудалд болно. 

Тэрбээр энэ сарын 01-ны өдөр /2023.09.0/ манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд өнгөрсөн гурав хоногт Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, гэгээн мөргөлийн үйл ажиллагаа, шашин хоорондын уулзалт зэрэг арга хэмжээнд оролцсон юм. Папыг үдэх үеэр явах чиглэлд нь замын хөдөлгөөний түр зохицуулалт хийнэ. Энэ үеэр иргэд та бүхнийг хүлээцтэй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.