ШУУРХАЙ: Талийгаач Д.Жигжиднямаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүллээ

ШУУРХАЙ: Талийгаач Д.Жигжиднямаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүллээ

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга асан Д.Жигжиднямаа нь 2021 оны долдугаар сард өвчний улмаас таалал төгссөн билээ. 

Талийгаачийг дээрх албан тушаал хашиж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ачаа тээврийн чиглэлээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Тэгвэл түүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Ж нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ачаа тээврийн чиглэлээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.