Н.Баатарцогт: Ойн болон усан сан бүхий газар давхцалтай бол газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа

Н.Баатарцогт: Ойн болон усан сан бүхий газар давхцалтай бол газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа

Тусгай хамгаалалт бүхий газар нутагтай холбоотой асуудал, ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээ, үер устай холбогдуулан цаашид авах арга хэмжээ, “Эрүүл цэвэр агаар”, “Хоггүй Монгол” арга хэмжээний талаар БОАЖ-ын яамнаас мэдээлэл хийлээ.

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39, 49 дүгээр заалтыг үндэслэн газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд нь төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл болзлыг зарчсөн, ойн болон усан сан бүхий газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, мөн тэмдэгтийн хураамж төлөөгүй иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийг цуцлах, хүчингүй болгох ажлыг хийж байна. Усан сан бүхий газар давхардаж газар олгосон бол шууд цуцалж, газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа. Мөн 2023 он гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нийт 90 иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийг цуцалж, хүчингүй болгосон. 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг улсын тусгай хамгаалалтанд авах зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хамгаалахаас илүү хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохиолн байгуулж байгаа" гэлээ.