Л.Оюунжаргал: Ус, цаг уурын салбарын 1,864 албан хаагчийн цалин дунджаар 1.4-1.9 сая төгрөг болж нэмэгдлээ

Л.Оюунжаргал: Ус, цаг уурын салбарын 1,864 албан хаагчийн цалин дунджаар 1.4-1.9 сая төгрөг болж нэмэгдлээ

БОАЖЯ-наас мэдээлэл хийх үеэр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам" болон "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам"-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам Монгол Улсын Сангийн Сайд нар 27-н жилийн дараа шинэчлэн баталлаа. Үүний үр дүнд албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 9.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ийнхүү ус, цаг уурын салбарын 1,864 албан хаагчийн цалин дунджаар 1.2-1.6 саяас 1.4-1.9 сая төгрөг болж нийгмийн баталгаа улам бүр хангагдах томоохон алхам боллоо. 

Орон нутгийн цаг уурчдад нэмэгдэл олгодог болгохоор судалж байгаа. Мөн таван жилийн нэмэгдэл олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн цаг уурчийг дээд боловсролын тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулахаар ажиллаж байгаа" гэлээ.