Пап Францис өнөөдөр /2023.09.04/ нутаг буцахаасаа өмнө Монголын хамгийн эмзэг бүлгийнхэнд анхаарлаа хандуулж орон гэргүй болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан “Нигүүлслийн өргөө”-д зочлоод явжээ.
Монгол улсад суугаа Папын төлөөлөгч, номлогч Жоржио Маренгогийн санаачлагаар орон гэргүй хүмүүс, ядуу, орон нутгаас шилжин суурьшигчдад зориулсан төв байгуулах уг төсөл 2019 оноос эхэлсэн бөгөөд Пап Францис энд ирэхээс өмнө тус өргөөний сайн дурын ажилтнууд уг барилгыг бэлэн болгохын тулд шаргуу ажилласан аж.