Тусгай олимпт амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Тусгай олимпт амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв

“Берлин-2023” Тусгай олимпын дэлхийн зуны наадмын арга хэмжээ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо 2023 оны 6-р сарын 17-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, манай улсын баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, бадминтон, бочи, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг пара спортын 9 төрөлд амжилттай оролцсон.

Дэлхийн 190 орны 6500 гаруй тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдсөн дээрх тусгай олимпын зуны наадмын эмэгтэй гар бөмбөгийн төрөлд нийт 10 баг оролцсоноос Монгол Улсын баг тамирчид “Хүрэл медаль” хүртэн амжилт үзүүлсэн юм.

Өчигдөр Ховд аймагт болсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр амжилт гарган оролцсон Б.Уянгалянхуа, Б.Амаржаргал, дэмжин тоглогч А.Урангоо, багш Б.Мөнх-Эрдэнэ нарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд хүндэтгэл үзүүлж батламж гардууллаа.