Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын амьтны тоо толгойг Засгийн газрын 444 дүгээр тогтоолоор тогтоожээ.
Тус тогтоолоор угалз 93, тэх 160, халиу буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэл тоо толгойг агнуулахаар, тул загасыг 600 хүртэл тоо толгойг барьж, буцаан тавих, бусад загасыг 4000 хүртэл тоо толгойг барихаар тогтоосон байна.