Энэ сарын 01-ны өдөр /2023.09.01/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ "Багш нар 1.3-2.5 сая төгрөгийн цалинтай" гэж мэдэгдсэн. Түүний энэхүү мэдээллийг зарим багш үгүйсгэж, эсрэг мэдэгдэл хийсэн.
Тэгвэл БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэг багш нарын цалингийн талаар өчигдөр /2023.09.04/ мэдээлэл өгөх үеэрээ "Засгийн газрын зүгээс 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын нэмэгдлийг тодотголоор баталсан. Энэ хүрээнд шинээр эхэлж буй хичээлийн шинэ жилтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн
- ЕБС-ийн багш нарын үндсэн цалин 1,273,000 төгрөг
- СӨБ-ын багш нарын үндсэн цалин 1,337,000 төгрөг авна. Үндсэн цалингаас нэмэгдэл тооцогдоно.
Багш нарын 2023 оны есдүгээр сарын цалингийн урьдчилсан мэдээлэл: /гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал ороогүй дүнгээр/
- 7,641 багш 1,273,000- 1,500,000
- 9,327 багш 1,501,000- 1,750,000
- 13,750 багш 1,751,000,- 2,000,000
- 14,124 багш 2,001,000-2,500,000
- 1,368 багш 2,501,000-аас дээш төгрөгийн цалинтай байна.
Хамгийн сайн багш хамгийн сайн цалин авах тогтолцоог Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа” хэмээв.