Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээр амь зуугчдын холбооны төлөөлөл Х.Нямбаатар сайдтай уулзахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд очсон ч цагдаа нар хүч хэрэглэн гаргасан гэх мэдээлэл байна.
Учир нь нийслэлийн зургаан дүүрэгт автобусны буудал болон явган хүний зам дагуу байрласан, зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүд буюу бидний хэлж заншснаар ТҮЦ-үүдийг буулгах шийдвэрийг Нийслэлээс гаргаад удаж буй. Зарим дүүрэгт ТҮЦ буулгах шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн. ТҮЦ эрхлэгчид үүнийг эсэргүүцэж Х.Нямбаатар сайдтай уулзахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд очсон нь энэ аж. Цаашид ч явган хүний зам тагласан, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан, үзэгдэх орчин хязгаарласан, зөвшөөрөлгүйгээр цахилгаан татсан ТҮЦ-үүдийг нүүлгэнэ гэдгийг Нийслэлийн холбогдох албанаас мэдэгдээд байгаа юм. .
Ташрамд дуулгахад нийслэлд 1831 ТҮЦ байдаг гэх тоо бий.