ФОТО: "Украины төрийн далбаа мөн, биш" гэж маргаан дагуулсан "The Beatles"-ын хөшөөг ногоон өнгөөр буджээ

ФОТО: "Украины төрийн далбаа мөн, биш" гэж маргаан дагуулсан "The Beatles"-ын хөшөөг ногоон өнгөөр буджээ

Улсын Их Дэлгүүрийн урд байрлах "The Beatles" хамтлагийн хөшөөний доод талын хэсгийг цэнхэр, дээд хэсгийг шар өнгөөр үл таних хүн будсан нь сүүлийн хоёр өдрийн турш олон нийтийн сүлжээнд маргаан дагуулав.

Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан "wow" хэмээн дэмжиж буйгаа илэрхийлсэн бол, Ерөнхий сайд асан С.Баяр, "Би бээр Украины эсрэг өдөөсөн дайныг эхний өдрөөс нь эсэргүүцэж яваа нэгэн. Гэтэл энэ бол хөшөө. Муу сайн ч санаачлагч, бүтээгч, дэмжигч олны зүтгэлээр боссон баримал. Хэн дуртай нь цагийн аяс даган ийн будах, өөрчлөх эрх үгүй. "Яадаг юм, бид эрхтэй" гэж хэн нэгэн зүтгэх аваас оюуны өмч, эрх үүрэг юу ч биш байсан хуучин нийгмээс бид ялгарах уу, Энхсайхан эрхэм ээ" хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. 

Тэгвэл өнөөдөр /2023.09.05/ Улсын Их Дэлгүүрийн урд байрлах "The Beatles" хамтлагийн хөшөөний доод талын хэсгийг ногоон өнгөөр будсан байлаа. Үүнд зарим иргэд дургүйцэж, "хэнээсээ айж өнгийг нь өөрчилнө вэ" хэмээн байр сууриа олон нийтийн сүлжээнд илэрхийлж байна. Үнэндээ тус цэнхэр суурьтай, шар өнгө нь Украины төрийн далбааны өнгө биш юм. Учир нь тус улсын төрийн далбаа шар өнгө дээр цэнхэр тэнгэрийг бэлгэдсэн байдаг билээ. 

"The Beatles" хамтлагийн хөшөө. 2023.09.05