Тавантолгой-Гашуунсухайт чиглэл ашиглах 811 вагоныг ОХУ-аас хүлээн авч дуусжээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэл ашиглах 811 вагоныг ОХУ-аас хүлээн авч дуусжээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууссан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Оросын Тихвины вагоны үйлдвэрт үйлдвэрлэсэн тус инновацын вагонууд нь засвар хоорондын хугацаа 8 жил буюу 1 сая километр, хамгийн сүүлийн үеийн технологиор хийжээ.

Хос дугуйн холхивч, тоормосын 2 цилиндртэй буюу хоёрлосон тоормостой учир галт тэрэгний хөдөлгөөний найдвартай байдлыг нэмэгдүүлсэн бөгөөд ашиглалтын хугацаа 32 жил аж. Инновацын вагонууд нь засварын давтамж, тээврийн зардлыг бууруулаад зогсохгүй манай улсын төмөр замын тээврийн салбарт ашигласнаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын урсгалыг нэмэхэд өндөр ач холбогдолтойг ЗТХЯ мэдээлжээ.