Нийт 112 ширхэг тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна

Нийт 112 ширхэг тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авчээ.

Тухайлбал,

  • Завхан аймгийн Их-Уул сум 6,
  • Өвөрхангай аймгийн Уянга сум 2,
  • Баянхонгор Эрдэнэцогт сум 10,
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38,
  • Ховд аймгийн Алтай сум 12,
  • Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16,
  • Булган аймаг 1,
  • Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 2,
  • УБ-ын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр 2,
  • Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгээр 12 нойтон тарваганы мах, мөн лаазалсан тарваганы мах 11, нийт 112 ширхэг тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.