Үй Хуагийн Монгол уншигчидтайгаа уулзах уулзалт есдүгээр сарын 15-нд болно

Үй Хуагийн Монгол уншигчидтайгаа уулзах уулзалт есдүгээр сарын 15-нд болно

”Нэпко” хэвлэлийн газар болон “Тагтаа” хэвлэлийн газар хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг эхлүүлээд буй.

Энэхүү төслийн анхны зочноор “Амьдрахуй”, “Вэн хот”, "Цусаа худалдсан тэмдэглэл" зэрэг зохиолуудаараа Монголын уншигчид төдийгүй дэлхийд алдартай Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсна талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэрбээр есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зочлох бөгөөд Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтай уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх аж. Түүний Монгол уншигчидтай уулзах уулзалт есдүгээр сарын 16-нд 16.00 цагаас Соёлын төв өргөөнд болохоор болох бөгөөд тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 15-25 мянган төгрөгийн үнэтэй байна.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө