ШУУД: Үерийн даланг хааж барьсан “S Outlet” барилгыг нураах захирамжийн хугацаа дууссан тул албадан буулгаж эхэлжээ

ШУУД: Үерийн даланг хааж барьсан “S Outlet” барилгыг нураах захирамжийн хугацаа дууссан тул албадан буулгаж эхэлжээ

Үерийн далан, суваг, шуудууг хааж босгосон “S Outlet”, “Акуа гарден” барилгын 2 блок барилга, “Шунхлай ШТС”-уудыг албадан буулгах Нийслэлийн засаг даргын захирамжийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу наймдугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн.

Энэхүү албан шаардлагын хугацаа есдүгээр сарын 3-аар дуусгавар болсон тул барилгуудыг албадан нураах ажил эхлэх ёстой. Тэгвэл энэ хүрээнд эхний ээлжинд барилгуудын гаднах үерийн даланг зөөж эхэлжээ. Тухайлбал, “S Outlet” дэлгүүрийн гаднах даланг зөөж , есдүгээр сарын 3-6-ны хооронд  натураас тус дэлгүүр хүртэлх замыг хэсэгчлэн хаасан юм. Тус дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, бараа материалаа зөөж байгаа аж.

ҮЗЭХ: