Пакистаны ерөнхийлөгч асан Мушаррафыг эрх мэдэл төвлөрүүлсэн зэрэг үндэслэлээр цаазын ял оноожээ

Пакистаны ерөнхийлөгч асан Мушаррафыг эрх мэдэл төвлөрүүлсэн зэрэг үндэслэлээр цаазын ял оноожээ

Пакистаны ерөнхийлөгч асан Мушаррафыг тус улсын шүүх эх орноосоо урвасан хэмээн буруутган цаазаар авах ялыг Мягмар гараг /2019.12.17/-т оноосон тухай Routers агентлаг мэдээлжээ.

Түүнийг Үндсэн хуулийг түдгэлзүүлсэн, Эрх мэдлийг төвлөрүүлсэн, Дээд шүүхийг даргыг ажлаас нь чөлөөлсөн, Онц байдал тогтоосон гэсэн үндэслэлээр цаазаар авах ял оноожээ.

Учир нь Мушарраф 2001-2008 оны хооронд Пакистан улсын төрийн тэргүүний албыг хашиж байхдаа 2007 онд тус улсын үндсэн хуулийг түдгэлзүүлэн онц байдал тогтоосонтой холбогдуулан дээрх хэргийг өдөөжээ. Мөн Пакистанд анх удаа цэргийн захирагчийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж байгаа нь энэ юм. Хэдэн арван жилийн турш Пакистаны улс төрд цэрэг армийнхан ноёрхож байсны хувьд энэхүү шүүхийн шийдвэр нь үнэхээр түүхэн шийдвэр болжээ. Одоогоор Мушарраф Арабын Нэгдсэн Эмиратад эмчлүүлж байгаа тул шүүхийн эцсийн шийдвэр хүлээгдэж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө