Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярын “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн баримт ил боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярын “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн баримт ил боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн баримт ил болов. Тэрбээр 2014 онд тус үйлдвэртэй 353.250.00 долларын гэрээ байгуулан хүнс нийлүүлжээ.

Гэрээг орос хэл дээр байгуулжээ. 

У.Давхарбаяр нь өмнө нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг.

Улс төрчид болон албан тушаалтнууд “Эрдэнэт” үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх, ажлын тендер авах, шахаа хийх зэргээр мөнгө салгадаг нарийн аргатай. У.Давхарбаяр ч энэ дагуу ажиллажээ. Тэрбээр өөрийн “Тэнгэр суудал” хүнсний компаниараа дамжуулан “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ байгуулсан байна. Тус компани нь 2014 онд У.Давхарбаярын нэр дээр байж байгаад саяхнаас өөр хүний нэр дээр шилжсэн нь улсын бүртгэлд бүртгэлд бүртгэгджээ.