Хан-Уул дүүргийн 8 байршилд шинээр 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 8 байршилд шинээр 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо

Сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор суралцагчдын соёл, спортын арга хэмжээг дэмжих хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орсон.

Тодруулбал:

  • 1 дүгээр хороо 14, 15 дугаар байрны гадна талбай
  • 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн гадна талбай
  • 2 дугаар хороо 7, 8 дугаар байрны гадна талбай
  • 12 дугаар хороо “Малчны хэсэг”
  • 12 дугаар хороо Өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талбай
  • 13 дугаар хороо “2а хэсэг”
  • 14 дүгээр хороо Өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талбайд
  • 21 дүгээр хороо Буянт ухаа 2 тус тус ашиглалтад орсон.
 
  

2023-2024 ОНД НИЙТ 7 БАЙРШИЛД 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО

  • 4 дүгээр хороо 34 дүгээр сургуулийн гадна /хос талбай/
  • 5 дугаар хороо 71 дүгээр цэцэрлэгийн урд талбай
  • 12 дугаар хороо Сонгины 6 дугаар хэсгийн 25 дугаар гудамж талбай
  • 17 дугаар хороо Сэргээн засах клиникын гадна талбайн орчимд
  • 22 дугаар хороо Зайсангийн аманд уулын алхалтын зам дагуу амралт зугаалгын бүсэд
  • 24 дүгээр хороо Ханбогд хороололд
  • 25 дугаар хороо Буянт ухаа 1 хороолол нийт 7 талбайг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.