ШУУРХАЙ: Улсын арслан М.Бадарч ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна

ШУУРХАЙ: Улсын арслан М.Бадарч ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түүрлж, улсын арслан цолыг хүртсэн М.Бадарч өнөөдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр авто осолд орж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тэрбээр өдгөө ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.